Олон улсын шалгалтын оноо дүйцүүлэлтийн хууль, тогтоомж
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16 – ны өдрийн А/66 дугаар тушаалын хавсралт
Олон улсын хөтөлбөрөөр хичээллэн, ерөнхий боловсролын сургууль төгсөгч нь олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх болон элсэлтийн шалгалтад хамрагдаж, аль өндөр үнэлгээгээрээ сургуульд элсэн орж болно.
6.3.Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөрүүд
6.3.1.Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг дараах хөтөлбөрүүдийн шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Үүнд:
6.3.1.1.Кембрижийн АS/A түвшний дараах хөтөлбөрийн олон улсын шалгалт
|
№ |
Кембрижийн AS, А түвшин |
Элсэлтийн шалгалт 2025 оныг дуустал мөрдөх |
Элсэлтийн шалгалт 2026 оноос мөрдөж эхлэх |
|
1 |
English 9093, 9695, 8695, 8021 хөтөлбөр |
Англи хэл |
Англи хэл-I |
|
2 |
Mathematics 9709, 9231 хөтөлбөр |
Математик |
Математик-II |
|
3 |
Physics 9702 хөтөлбөр |
Физик |
Байгалийн ухаан-I |
|
4 |
Chemistry 9701 хөтөлбөр |
Хими |
Байгалийн ухаан-II |
|
5 |
Biology 9700 хөтөлбөр |
Биологи |
Байгалийн ухаан-III |
|
6 |
Geography 9696 хөтөлбөр |
Газар зүй |
Нийгмийн ухаан-III |
6.3.1.2.Олон улсын бакалавриат (IB) хөтөлбөрийн хоёр түвшний шалгалт
|
№ |
IB |
Элсэлтийн шалгалт 2025 оныг дуустал мөрдөх |
Элсэлтийн шалгалт 2026 оноос мөрдөж эхлэх |
|
1 |
English SL, HL |
Англи хэл |
Англи хэл-I |
|
2 |
Mathematics SL, HL |
Математик |
Математик-II |
|
3 |
Physics SL, HL |
Физик |
Байгалийн ухаан-I |
|
4 |
Chemistry SL, HL |
Хими |
Байгалийн ухаан-II |
|
5 |
Biology SL, HL |
Биологи |
Байгалийн ухаан-III |
|
6 |
Russian SL, HL |
Орос хэл |
Орос хэл-II |
|
7 |
Geography SL, HL |
Газар зүй |
Нийгмийн ухаан-III |
6.3.2.Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг дараах шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Үүнд:
|
№ |
Шалгалт |
Элсэлтийн шалгалт 2025 оныг дуустал мөрдөх |
Элсэлтийн шалгалт 2026 оноос мөрдөж эхлэх |
|
1 |
TOEFL /IBT/ |
Англи хэл |
Англи хэл-I |
|
2 |
IELTS |
Англи хэл |
Англи хэл-I |
|
3 |
PTE |
Англи хэл |
Англи хэл-I |
|
4 |
SAT-Math |
Математик |
Математик-II |
|
5 |
SAT-Evidence-Based Reading and Writing |
Англи хэл |
Англи хэл-I |
6.4.Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургууль төгссөн болон төгсөх ангид суралцаж байгаа, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээтэй Монгол улсын иргэн, оюутан, суралцагчид хамрагдах боломжтой.
6.5.Үнэлгээ дүйцүүлэхэд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
6.5.1.Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт гаргаж буй оюутан, суралцагч нь ерөнхий боловсролын сургуулийг төгссөн эсвэл төгсөх ангид суралцаж буйг нотлох баримт бичигтэй байна.
6.5.2.Олон улсын шалгалтад хамрагдаж, үнэлүүлсэн нь сертификатаар баталгаажсан байна.
6.5.3.Оюутан, суралцагч нь Олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлсэн оноогоор зөвхөн Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах эрхтэй байна.
6.6.Үнэлгээг дараах алхмуудын дагуу дүйцүүлнэ. Үүнд:
6.6.1.Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын хэмжээст оноонд дүйцүүлэх ажлыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
6.6.2.Үнэлгээ дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацааг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын www.eec.mn цахим хуудсаар тухайн жилийн элсэлтийн шалгалт эхлэхээс өмнө зарлаж зохион байгуулна.
6.6.3.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь үнэлгээ дүйцүүлэх хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэж, үнэлгээг дүйцүүлсэн "Батламж хуудас"-ыг цахимаар олгоно.
6.6.4.Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч нь Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн элсэлтийн шалгалт эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын цахим хуудсаар ирүүлнэ. Үүнд:
6.6.4.1.Үнэлгээ дүйцүүлэх хүсэлт
6.6.4.2.Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
6.6.4.3.Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөр болон шалгалтын сертификат, дүнгийн хуудасны хуулбар
6.6.4.4.Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримтын хуулбар /зөвхөн өмнөх оны төгсөгч/
6.6.4.5.Суралцаж буй сургуулийн тодорхойлолт /зөвхөн 12 дугаар ангийн суралцагч/
6.6.5.Оюутан, суралцагч нь Олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлтийн хариуг энэ журмын 6.6.2-т заасан цахим хуудсаар орж харна.
6.6.6.Оюутан, суралцагчдын дүйцүүлсэн оноог элсэлтийн шалгалтын үндсэн жагсаалтад оруулахгүй ба харгалзах хичээлийн жагсаалтад онооны дагуу байршуулж тусад нь жагсаалт үүсгэн Боловсролын үнэлгээ, арга зүйн төвөөс дээд боловсролын сургалтын байгууллагад хүргэнэ.
Өргөдөл, гомдол гаргах, хүлээн авах, хариу өгөх
7.1.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь шалгалтын зохион байгуулалт, шалгалтын материалыг засах, үнэлэх, үр дүнг мэдээлэхтэй холбоотой өргөдөл, гомдлыг шалгалт зохион байгуулж дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлэнэ.
7.2.Шалгалтын зохион байгуулалт, материалыг засах, үнэлэх, үр дүнг мэдээлэхтэй холбоотой өргөдөл, гомдлыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага дээр биеэр очиж өгөх болон info@eec.edu.mn хаягаар ирүүлж болно.
7.3.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг бүртгэж авна.
7.4.Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хариуг биечлэн болон утсаар, цахим шуудангаар, дүрст дуудлага ашиглан өгч болно.
Бусад
8.1.Элсэлтийн шалгалтын үр дүн нь сургалтын байгууллага болон багш, хувь хүнд хариуцлага тооцох үндэслэл болохгүй.
8.2.Элсэлтийн шалгалтын бүртгүүлэгч нь өөрийн эрхийн хүрээнд хичээл сонголтыг хийх бөгөөд сургуулийн удирдлага болон багш нар хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
8.3.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.